АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-11-10

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв” НҮТББ-тай хамтран “Анхны тусламж амь аварна” сарын аяныг дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж, гэнэтийн осол гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй тусламж үзүүлэх мэргэшсэн сургагч багш бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

🔰Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой тус төслийн хүрээнд өнөөдөр 50 сургагч багш сурагчдад гэрчилгээгээ гардуулж, дүүргийн ЕБ-ын 23 сургуульд анхны тусламжийн ханын самбар, иж бүрэн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.