СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР”-ИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-08-20

Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг сургагч багш нарт танилцуулж, орон нутгийн багш, удирдах ажилтантай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Сургалтад дүүргийн 71 цэцэрлэгийн 142 арга зүйч, багш нар хамрагдлаа. Сургалтад хамрагдсан багш нар цаашид дүүргийн хэмжээнд шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах, мөн дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 700 орчим багш нарт сургалт зохион байгуулж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.