Дүүргийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн усанд автсан байршлуудад яаралтай хариу арга хэмжээг авч ажиллаж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-08-22

Үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн онцгой байдлын хэлтэст үерийн 8 дуудлага мэдээлэл ирээд байгаа бөгөөд холбогдох газар, хэлтсээс тухайн байршлуудад шуурхай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал 1,2,14,18, 20,35, 42 дугаар хороодын зарим байршилд ус тогтож зорчих хэсэг хязгаарлагдаад байгаа бөгөөд үерийн далан сэтэрч айл өрхийн хашаа руу ус орж аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс СХД Захиалагчийн алба онөаатүг Схд-Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ СХД-ийн Дэд бүтцийн хөгжлийн алба Онөаатүг дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн холбогдох албан хаагчид тогтсон усыг мотопомпоор соруулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татах, лаг хагшаасыг цэвэрлэх, шинээр далан үүсгэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.