ГХУСАЗЗ: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-28

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр (2025.10.28) Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифитай уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулах талаар санал солилцлоо.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд өрнүүлдэг бөгөөд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон талын оролцоог хангасан ажлуудыг зохион байгуулдгаараа онцлогтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.