ХУЛГАЙ ИХ ГАРДАГ ЗУСЛАНГИЙН БҮСЭД КАМЕР БАЙРШУУЛАХ АЖЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр иргэдтэй уулзаж буй. Энэ удаагийн уулзалтад 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 хорооны иргэдийн төлөөлөл уулзаж саналаа хэллээ.

Иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, өвөл нь халиа дошинд өртөж, зун нь үерт автдаг айл газар чөлөөлөлтөд хамрагдах, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд хулгай гарсан ч эргээд эзэн холбогдогч нь олддоггүй учраас камер байршуулж өгөх талаар санал хэллээ.
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хулгай их гарч байгаа зуслангийн бүсэд камер байршуулах, туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй нь ярилцаж 10 хоногийн дотор тухайн иргэнд хариу өгнө гэж хэллээ.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14