ГХУСАЗЗ: Европын холбооны дэмжлэгтэйгээр "Gender Glitch Hackathon 2025"-ыг зохион байгуулах гэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-29

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, CoBrand хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр "Gender Glitch Hackathon 2025"-ыг зохион байгуулах гэж байна. ✨

Цахим орчин өдөр бүр өргөжин хөгжиж, түүнтэй зэрэгцээд технологи ашиглан бусдыг хүчирхийлэлд өртүүлэх явдал ч нэмэгдсээр байна.

Жендэрийн хэвшмэл ойлголт нь хүчирхийллийг өөгшүүлж, хохирогчийг буруутгах, асуудлыг үл ойшоох зэрэг нийгмийн буруу хандлагыг бий болгодог.

Иймээс бидэнд өөрчлөлт хэрэгтэй...

Өөрчлөлтийн эхний алхамыг маркетинг, медиа салбарынхан хийж чадна.

"Gender Glitch Hackathon 2025" нь TFGBV + жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэж, бодит шийдэлд хүрэх контент, кампанит ажлын санааг залуу креативчид өөрсдөө бүтээх тэмцээн юм. ✨

Бид бол online асуудлыг offline шийдэх хүмүүс биш.

Бид бол online асуудлыг creative-ээр шийддэг үеийнхэн. 🌐

Тэмцээнд оролцоход 2 хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд маркетинг, медиа чиглэлээр ажиллаж буй хүмүүс, тухайн чиглэлээр суралцдаг төгсөх курсын залуус оролцох боломжтой.

Бодит асуудлыг хөндсөн insight гаргах, storytelling, script гаргах зэрэг даалгаврыг гүйцэтгэж хамгийн шилдэг кампанит ажлын саналыг шалгаруулна.

🏆 Шагналын сан:

1-р байр — 3,300,000₮

2-р байр — 2,200,000₮

3-р байр — 1,100,000₮

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.