ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-09-18

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, дүүрэг орон нутагт тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл олгох зорилгоор эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Төвийн бүсийн өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд хамтран зохион байгууллаа.

Сургалтаар орон нутаг дахь онцлог хэрэгцээ шаардлагад суурилсан судалгаа, дүн шинжилгээ хийх арга зүй, сэтгэл зүйн гэмтэлд суурилсан зөвлөгөө, мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ хийх арга зүйг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл, зөвлөмж, дүүргээс хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн 3 төслөөс хэрэгжээгүй, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, ЭМС – ын А/292 тоот тушаалын талаар танилцууллаа. Сургалтад Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилчид гэсэн 47 хүн хамрагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.