ДҮҮРГИЙН 40 ДҮГЭЭР ХОРООНЫ ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-09-19

“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 40 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээ, хоёр, гуравдугаар давхарт өрхийн эрүүл мэндийн төв, дөрөвдүгээр давхарт хэсгийн ахлагч нар, иргэний танхим, барилгын баруун талд цагдаа байрлаж тус хорооны 8700 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэх юм.  

Мөн уг цогцолбор барилга нь цахилгаан шаттай,  төвийн дулааны шугамд холбогдсоноос гадна өөрийн эх үүсгэврээр халаалтаа давхар шийдсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон дээрх барилгын гүйцэтгэгчээр “Энэрэлт Их Эрдэнэ” ХХК ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.