ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-09-26

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд гэр бүл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах,  соёлын биет болон биет бус өвийн программ ашиглалтыг сайжруулах зорилгоор хороодын нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтад 43 хорооны нийгмийн ажилтныг хамруулж нийгмийн ажил, орон нутгийн хэрэгцээний онцлог сэвдээр Монгол улсын Боловсролын Их сургуулийн багш Т.Цэндсүрэн /доктор/, багш М.Нямдорж нар илтгэл тавилаа.

Мөн  Соёлын биет болон биет бус өвийн программ ашиглалтыг сайжруулах сэдвээр Т.Оюунбат багшийн онол практик хосолсон сургалтаар үргэлжлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.