ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 150 ИРГЭНИЙГ БИЧИГ БАРИМТЖУУЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖИЙГ НЬ БҮРДҮҮЛЛЭЭ
Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бичиг баримтжуулах шаардлагатай иргэдийг төрийн үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, бичиг баримтжуулах аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулсан.


Тухайлбал улсын бүртгэлийн хэлтсийн 85 жилийн ойг тохиолдуулан шинээр 16 нас хүрч байгаа 85 хүүхдийг бичиг баримтжуулж өнгөрсөн 7 хоногт иргэний үнэмлэхийг нь гардуулж өгсөн.


Мөн өнөөдөр хороодын бичиг баримт шаардлагатай 50 гаруй иргэдэд бичиг баримтыг нь гардуулж өглөө. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээнээс хоцрохгүй цаг тухай бүрд нь авах боломж бүрдэж байна.






Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14