“ШИНЭ САНАА, САЙН ТУРШЛАГА” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-11-07

Хэсгийн ахлагч нарын өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэсгийн ахлагчийн ажлын онцлог, үүрэг хариуцлага, хийсэн ажлын үр дүнг танилцуулах, харилцан туршлага судлах зорилгоор “Шинэ санаа, сайн туршлага” болзолт уралдаан зарласан.

Уралдаанд дүүргийн 1, 15, 16, 18, 25, 29, 31, 41 дүгээр хорооноос материалаа ирүүлсэн бөгөөд шинээр санаачилсан ажил арга хэмжээ нь бодит, үр дүнтэй, хэрэгцээ шаардлагатай байсан эсэх, шинийг эрэлхийлсэн, бусдад үлгэр дуурайлал болохуйц, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсэн байдал, бусад хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд түгээн дэлгэрүүлэх боломжтой эсэх, хийж хэрэгжүүлсэн ажлын фото зураг, видео, үзүүлэн, баримт нотолгоо хангалттай эсэхийг харгалзан үзэж шилдгүүдээ өнөөдөр шалгаруулсан юм. “Шинэ санаа, сайн туршлага” болзолт уралдааны

-Тэргүүн байранд хорооны цахим хуудсыг нээж, чатбот буюу автомат хариулагч үүсгэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай хариу өгч шийдвэрлэдэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг сурталчилж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн 29 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг,

-Дэд байранд ахмад настан, эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж үр дүнд хүрсэн 16 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг,

-Гутгаар байранд иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх ажилд санаачилга гаргаж, шаардлагатай хэсгүүдэд өөрсдийн хөрөнгөөр санал хүсэлтийн хайрцаг бий болгосон, иргэдийн зорчих хэсгийг тохижуулсан 31 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг тус тус шалгарсан юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.