Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 10400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 1402 хүүхэд байна гэсэн тоон мэдээлэл бий. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”, “Боловсролын хэлтэс”, “Нэгдсэн эмнэлэг”, “Эрүүл мэндийн төв”, “Гэрэлт андаган” ТББ, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил төв” ТББ, “Гэрлэх ёслолын өргөө”-тэй хамтран зохион байгууллаа.






Арга хэмжээгээр иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа. Мөн иргэдэд ажлын байрны танилцуулга, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж, урлагийн тоглолт толилуулсан юм.














Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14