Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө. Мэдээллийг сонссоны дараа нийслэл, дүүргээс дараах үүргүүдийг өглөө.
-НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангах,
-Жилийн эцэс болж байгаа учраас татварын орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлж, татвараа төлөхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад арга хэмжээ авах,
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт зүүх нөлөөллийн аянг зохион байгуулах,
-Орон сууцны дээвэр, фасадны зураг төсвийн явцыг танилцуулах,
-Автомашины зогсоолын менежментийн талаар танилцуулга бэлдэх,
-Худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх,
- Нам даралтын зуухаар халж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг газ болон бусад байгаль орчинд ээлтэй халаалтын эх үүсгэвэр рүү шилжүүлэх,
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор том оврын авто машин ашиглаж үйл ажиллагаагаа эрхэлж байгаа байгууллагуудыг түлшний хор уршгийг багасгахад анхаарч ажиллуулах,
-Сурагчдын дунд гарч байгаа үе тэнгийн дээрэлхэлтийг багасгахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах,
-Явган хүний замын цас цэвэрлэгээ, аж ахуйн нэгжүүдийг орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх,
-Нохой, муур барих ажлыг эрчимжүүлэх,
-Дүүргийн хэмжээнд шинэ жилийн уур амьсгалыг оруулж, тохижилтын ажлыг зохион байгуулах,
-Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэх зэрэг үүргүүдийг холбогдох алба хэлтэст нь өглөө.









-
13 цаг 46 мин
-
17 цаг 13 мин