ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УРЛААЧИД НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-08-25

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцсон урлаачид гар урлалын үзэсгэлэнгийн төрөлд тэргүүн байр эзэллээ.

“Шилдэг өвлөн уламжлагч”-аар Ханбогд сумын М.Пүрэвсүрэн “Зээгт наамал”-ын бүтээлээр шалгарлаа.

“Шилдэг өвлөн суралцагч”-аар уран хатгамалч сурагч Ц.Янжинлхам, Ерөөлч сурагч Д.Мөнгөнбаатар нар тус тус шалгарч бахдам амжилт үзүүллээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 27 орны 852 өвлөн уламжлагч, 232 өвлөн суралцагч оролцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.