2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ОРЖ ЭХЭЛНЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-08-25

2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн улсын хэмжээнд төрийн өмчийн бүх ЕБС-ийн 3, 4 дүгээр ангийн сурагчдад англи хэлний хичээл орж эхлэхтэй холбогдуулан багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

No photo description available.

Энэ хичээлийн жилд “Pearson” хөтөлбөрийг улсын хэмжээнд 668 сургуулийн 3, 4 дүгээр ангийн 4208 бүлгийн 135 мянга гаруй суралцагч, долоо хоногт 2 цагийн хөтөлбөрөөр судлах бөгөөд Өмнөговь аймгийн хэмжээнд 3, 4 дүгээр ангид 22 сургуулийн 3493 сурагч, 5-8-р ангид 23 сургуулийн 7647 сурагч хамрагдах юм.

Даланзадгад сумын 1-р сургууль, Гурвантэс сумын сургуулийн 3-12-р ангийн бүх шатанд буюу 100 хувийн хамралттайгаар туршилтаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Тус сургалт нь 3, 4 дүгээр ангийн сурагчдад англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд тус сургалт нь “Rise and Shine”сурах бичигт тулгуурлан явагдах онцлогтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.