Хичээлийн шинэ жилийн эхэнд Өмнөговь аймаг анх удаа “Боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг санаачлан зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн жижүүр, үйлчлэгч, тогооч, номын санч, бичиг хэргийн ажилтан зэрэг боловсролын байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг албан хаагчид оролцож байна. Энэхүү зөвлөгөөнөөр үйлчилгээний ажилчдаа мэдлэг, мэдээллээр хангах, тэдний дуу хоолойг сонсох, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм.

Тус зөвлөгөөнд боловсролын байгууллагын нийт 329 ажилтан оролцож, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хүүхэд багачуудын боловсрол, хүмүүжилд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд үйлчилгээний ажилтнуудын гүйцэтгэх чухал үүргийн талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд оролцож буй бүх ажилчдад цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14