ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН СПОРТЫН ТАЛБАЙ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар сургуульд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйлтийн тартан замтай хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбайг шинээр ашиглалтад орууллаа.

Аймгийн боловсролын салбарын бодлогын хүрээнд сурагчдын бие бялдрын хөгжил, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, биеийн тамирын хичээлийг чанартай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд сургууль бүрийг биеийн тамирын стандарт талбайтай, цэцэрлэг бүрийг стандарт шаардлага хангасан тоглоомын талбайтай болгохыг зорьж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14