БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-08-29

Өмнөговь аймгийн боловсролын салбар нь 23 сургууль, 34 цэцэрлэг, Политехникийн коллеж, Технологийн дээд сургууль, Насан туршийн суралцахуйн төв, хувийн бага сургууль, нийт 61 сургалтын байгууллагаар 25300 гаруй суралцагчдад боловсролын үйлчилгээг хүргэхээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.

No photo description available.

Аймгийн боловсролын салбарын бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, анги бүлэг дүүргэлтийг багасгах замаар багшийн ачааллыг бууруулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, гадаад дотоодод туршлага судлах боломж нөхцөл, урамшуулал дэмжлэгээр нийгмийн баталгааг хангах бодлогыг барьж ажиллаж байна.

Аймаг, орон нутгийн төсвөөр 2 сургууль, 3 цэцэрлэг, 1 дотуур байрны барилга, 4 өргөтгөлийн барилга, 8 сургууль, цэцэрлэг, дотуур байранд их засварын ажлын хөрөнгө оруулалтыг хийж, 70 гаруй тэрбум төгрөгийг боловсролын салбартаа зарцуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.