МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ПҮРЭВДАВААГИЙН БАЙГАЛЖАВЫН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЦОЛНЫ МЯЛААЛГЫН НААДАМ
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул, хөгжмийн зэмсэг урлаач, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Пүрэвдаваагийн Байгалжавын “Хөдөлмөрийн баатар” цолны мялаалга наадам Цогт-Овоо суманд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.
Хөдөлмөрийн баатар П.Байгалжав нь 1974 оноос морин хуур урлах үйлсийг эхлүүлж, олон мянган хөгжмийн зэмсэг урлаж, шавь нартаа арга ухаанаа харамгүй заан сургаж ирсэн юм.
Түүний олон жилийн хөдөлмөр, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цолоор шагнасныг нутгийн зон олон, Өмнөговьчууд хүндэтгэн тэмдэглэж байна.



Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14