БХТ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-24

Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өчигдөр /2025.11.24/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.

Тодруулбал:

✅Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэлийг хангах,

✅Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэх, тэвчиж болох зардлыг хэмнэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах

✅Байгууллагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хурлыг зохион байгуулах,

✅Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажилд бетон цутгалтын ажил гүйцэтгэх төсөл, технологийн карт боловсруулж, бусад үе шатны ажлуудад норм дүрэмд заасны дагуу анхаарах, мөн барилгын талбайд өвлийн улиралд хийж гүйцэтгэх үе шатны ажлын төлөвлөгөөг гаргуулж, төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг хэлтсийн дарга нарт өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.