ГОВИЙН БҮСИЙН АЙМАГ, СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Өмнөговь аймагт Говийн бүсийн аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалт эхэллээ.
Энэхүү сургалт нь дайчилгааны бэлтгэлийг хангах, “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Цэргийн бэлтгэл сургалтыг орон нутагт Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн захиргааны албан тушаалтнуудад хоёр жил тутамд улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж энэ удаагийн сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Цэргийн штабын нийт 100 гаруй албан хаагч оролцож байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14