“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН БАЯР-2025”
Б.НОРОВНЯМ
/
2025-09-19

Өмнөговь аймагт “Үндэсний бичиг соёл, номын баяр-2025” арга хэмжээ 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Энэхүү арга хэмжээний зорилго нь номын хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын унших соёлыг төлөвшүүлэх, орон нутгийн уншигчид, бүтээлч залуусын оролцоог дэмжихэд чиглэж байгаа юм.

Номын баярын хүрээнд дараах олон талт үйл ажиллагаа өрнөж байна. Үүнд:

• “Амьд ном” уншигчидтай хийх уулзалт

• “Номтой болзъё” уралдаан

• “Амжилтад хүрсэн алдартнууд” номын үзэсгэлэн

• “Номын сангийн багш танд баярлалаа” захидлын уралдаан

• Хүүхэд, залуучуудад зориулсан номын үзэсгэлэн, сургалт, тэмцээнүүд зохион байгуулагдана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.