Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Хөгжимт жүжгийн театрын үйл ажиллагаатай танилцлаа
Б.НОРОВНЯМ
/
2025-09-24

Аймгийн Засаг дарга Н. Энхбат Хөгжимт жүжгийн театрын үйл ажиллагаатай танилцаж, уран бүтээлчид, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр театрын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодитой шийдвэрийг гаргаж, уран бүтээлчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, байгууллагын дотоод бүтцийн хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг ярилцлаа.

Эдгээр шийдвэр нь театрын уран бүтээлчид, ажилтнуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ байгууллагын цаашдын тогтвортой хөгжил, соёлын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

May be an image of hospital

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.