Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, БНСУ-ын “Мүүён Си Эм" ХХК, "Эйч Энд Эйч Консалтинг" ХХК хамтран Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) -ийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа сэдэвт сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан, бусад удирдлагууд, аймаг, нийслэлийн ГХБХБГ, барилгын зураг төслийн байгууллага, компаниуд болон салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл, БНСУ-ын талаас “Мүүён Си Эм” ХХК-ийн График төлөвлөлтийн захирал Күүк Жонг Ху нар оролцлоо.
Bim -ийг барилгын салбарт нэвтрүүлснээр цаг хугацаа, цаас, төсөв хэмнэх, барилгын зураг, ашиглалт, нураалт хүртэлх бүхий л шатанд мэдээлэл солилцоог дижитал хэлбэрт хадгалж, бүтээмж, чанарыг дээшлүүлдгээрээ чухал ач холбогдолтой юм.
👷♂ Энэхүү сургалт нь барилгын салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцсэн шинэ арга зүйг нутагшуулах чухал алхам болж байна.
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 35 мин
-
Өчигдөр 08 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин