“ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-10-06

Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгж, мөн уул уурхай бүхий Цогтцэций, Баян-Овоо, Баяндалай, Ханхонгор, Мандал-Овоо, Ноён, Гурвантэс сумдын удирдлагууд болон хамтын ажиллагааны хорооны гишүүдийг чадавхжуулах зорилгоор “Орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

May be an image of 12 people and text

Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Нээлттэй нийгэм форум”, болон “Оюу Толгой” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчдод хариуцлагатай уул уурхай, орон нутгийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр онол, туршлага, сайн жишээг хуваалцсан ач холбогдолтой сургалт боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.