АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-10-21

Засаг дарга аймгийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага болон “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийн орчныг сайжруулах, хүний хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч салбарын хөгжлийг төрийн бодлогоор дэмжиж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар аймгийн зүгээс дэмжин, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.