АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-12-03

Хуралдаанаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэн батлах зэрэг аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох чухал асуудлуудыг авч хэлэлцэж байна.

Хурлын шууд дамжуулалтыг дараах холбоосоор нэвтэрч үзэх боломжтой:

https://www.facebook.com/share/v/1GLD5qGYJR/

Хэлэлцэх асуудлууд:

1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай.

2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай.

3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай.

4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай.

5. “Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төв” ОНӨААТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай.

6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай.

7. Орон нутгийн өмчийн тухай.

8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай.

9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай.

10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай.

11. Нэрэмжит болгох тухай.

12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай.

13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.