ЭРДЭНЭС МОНГОЛ нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.ДАВААДАЛАЙГ томиллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 31 мин

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо.

Тус томилгоотой холбогдуулан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулснаар Б.Даваадалай үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

🔰Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

🔰 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай өнөөдөр компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаашид баримтлах зарчим, бодлого үйл ажиллагааны талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.