Б.ЭНХБАЯР: Гишүүний бүрэн эрхийг нь ТҮТГЭЛЗҮҮЛЖ БАЙГААД шалгая л даа, Д.АМАРБАЯСГАЛАНГ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 13 мин

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогчыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгая гэв.

Энэ талаар тэрбээр "УИХ-ын гишүүд маш их асууж байна. Маш их цагдан хориод байгаа юм шиг мэдээлэл байгаа, энэ бол багасч байгаа. Жишээлбэл, миний бие 2023 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод хөнгөн гэмт хэрэг дээр цагдан хорьдогийг болиулсан. Хорих ял эдэлж байгаа хэргүүд дээр цагдан хорих үндэслэлийг тодорхой болгосон. Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр 2023 оны арваннэгдүгээр сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд цагдан хорих нь гурав дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Бүгдийг хорьж мөрдөөд байгаа юм байхгүй.  Харин улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна. Жишээ нь Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа шөнө оройн цагаар суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа гол хэргийн холбоотнуудыг. Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юу хилээр гараад явчихсан уу. Энэ дээр шийдэмгий баймаар байх юм. Хууль зүйн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй, оролцдоггүй учраас нөлөөлж болохгүй юм.

УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм, юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа, саад болоод байгаа бол" гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.