Монгол улсад бүтргэлтэй 890 мянга орчим тээрврийн хэрэгсэл бий. Үүний 50% буюу 450 орчим мянга нь Улаанбаатар хотын 150 мянган машин явах багтаамжтай автозамд түгжирч чихэлддэг. Сүүлдээ хүн алхах ч боловмжгүй болж бүгд БЕНЗИНД дугаарлаж байна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд хойд хөршөөд 95% хараат. ОХУ манайд гомдоод БЕНЗИН өгөхөө больчихвол Монголчуудын амьдрал тэгээд л таг зогсоно.
Монголчууд дотооддоо шатахуунаа хангах том зорилготойгоор БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэгчийг 2020 онд барьж, байгуулж эхэлсэн ч өнөөг хүртэл таг чиг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр үйлдвэрийн захирал нь ТАТВАРЫН МӨНГӨӨР шинэ ланд-300 авч унасанаас өөр ажил энэ байгууллагад өрнөсөнгүй гэж хэлж болохоор. Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Н.АЛТАНЦЭЦЭГ гуай шинэ “Ланд 300” авч унахгүй бол ажил нь явахгүй байсан уу, эсвэл явган ахлаад ядраад байсан юм болов уу, бүү мэдэг.
Тодруулбал, Татвар төлөгчдийн 20 сая төгрөгөөр 2025 онд үйлдвэрлэсэн шив шинэхэн Land-300 авч унажээ!! Туулах чадвар сайтай, шинэ загварын энэ тэргийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 20-нд тендер зарлаж худалдан авсан байна. Гэвч Төрийн хэмнэлтийн тухай хуульд байгууллага, ТӨХК, агентлагийн дарга нарын УНАА, ТАНСАГ ХЭРЭГЛЭЭГ тас хязгаарлачихсан байгаа. Мөн түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил бүтэн 5 жил болоход 50% даа ч хүрээгүй байгаа нь анхаарал татдаг.
-
20 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
2026-02-28
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
2026-02-28