Улсын Ерөнхий прокурорын газрын Ёсзүйн зөвлөл 16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг шалгаж эхэлжээ.
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 3 мин

Нийгмийн сэтгэлийг сэрхийлгэсэн 16 охиныг хөнөөн, чемоданд хийж хийсэн хэрцгий хэрэг гарсан. Талийгаач охины ээж хэвлэлд нээлттэй ярьж, асуудлыг олон нийтийн анхааралд хүргэснээр дээрх хэрэгт холбогдоод буй этгээдүүдийг шалгаж байгаа. Тэгвэл уг хэргийг өмнө нь хянаж байхдаа алдаа гаргасан байж болзошгүй нэр бүхий хоёр прокурорыг шалгаж эхэлжээ

2025.11.11-нд 16 настай амь хохирогчийн ээж: Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтийг минь Нийслэлийн прокурор дахин хүлээж авсангүй. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ, “Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж бардам хэлж байсан. Эдгээр прокуроруудаас татгалзах миний хүсэлтийг Нийслэлийн прокурор дахин хүлээн авсангүй. Одоо цаашид охины минь хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт миний бие итгэл алдарч байна. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэж улаан цайм шүүх танхимд хэлээд байгаа прокурорууд энэ хоёртой ашиг сонирхлын зөрчилгүй гэж Нийслэлийн прокурор үзээд байгааг ойлгохгүй байна" хэмээж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.