Тайлангаа хэлэлцэж, шилдэгүүдээ шагналаа
Б.НОРОВНЯМ
/
Өчигдөр 20 цаг 38 мин

2025 он манай компанийнхны хувьд амжилт бүтээлээр арвин жил байлаа. Тодруулбал, нийслэлийн айл өрхийн халаалтын хэрэгцээнд хагас коксон түлшийг нэвтрүүлж айл өрхийн яндангаас ялгарах утааг 50 хувиар бууруулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 26 хувиар буурахад нөлөө үзүүлснийг хөндлөнгийн байгууллагууд батламжилсан. Мөн бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах зорилгоор хагас коксон түлшийн стандартыг шинэчлэн батлуулж, эрх бүхий хяналтын байгууллагуудаас тохирлын гэрчилгээ авч, түлш түүхий эдийн шинжилгээ хийх дотоодын лабораторийг магадлан итгэмжлүүлэв.

May be an image of one or more people and text

Мөн Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн их нурмаг ачаа буюу 306 мянган тонн хагас коксон түлшийг төмөр замаар татан авах ажлыг Төмөр замын байгуулагууд, Гаалийн байгууллагатай хамтран манай хамт олон амжилттай зохион байгуулж байна.

May be an image of one or more people and text

Ажилчдынхаа цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, уул уурхайн салбарын жишигт ойртуулахын зэрэгцээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон ажлыг амжууллаа.

May be an image of one or more people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.