Хууль зүйн сайд Б.Энхбаяр ТҮЦ эрхлэгчдийн хууль бус үйлдлийг хаацайлав уу
admin
Үйл явдал
/
2 цаг 4 мин

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж зөвшөөрөлгүйгээр байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэй нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн. Ингэснээр орц гарц, зогсоол нэмэгдэх, иргэд ая тухтай зорчих боломжтой болно гэж үзэж тохижилтын ажлуудыг хийсэн юм. Тэгвэл цөөн хэд нь ТҮЦ-ээ буцаан байрлуулна гэж хэл ам, хэрүүл цуугиан үүсгэдэг хэвээрээ байна. Өчигдөр ТҮЦ-ээ буцаан байршуулсан байршилд албаныхан шаардлага тавихаар очиход ачилтын машиныг цонх шил, дугуйг хагалж, төрийн албан хаагчдын биед халдаж зодож танхайрсан. Мөн өөрийгөө гэмтээхээр заваж, дотроо газ дэлбэлнэ хэмээн сурдүүлсэн байна. Үүнд цагдаагийн тусламж хэрэгтэй байсан ч Хууль зүйн сайд Б.Энхбаяр ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзахдаа ЦЕГ-т Цагдаагийн Ерөнхий газарт албадан нүүлгэх ажиллагаанд оролцохдоо цагдаагийн байгууллага нь иргэдийн эрх, эрх чөлөөнд халдахгүй байхыг үүрэг болгосон байна. Хууль зүйн сайд дээрх үүргийг өгснөөрөө ТҮЦ-ийг буцаан байршуулахыг дэмжиж байгаа хэрэг үү, эсвэл хууль зөрчин ТҮЦ байршуулж буй иргэдэд шаардлага тавиад ирсэн алба хаагчдын өмнөөс юу хүссэнээ хэлэх, хийх эрхийг олгож байгаа хэрэг үү. Ямартай ч сайд Б.Энхбаяр энэ үйлдлээрээ ТҮЦ эрхлэгчдийг хаацаалж байгаа бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.187.50) 2025-12-27 16:35:57
Энэ түүцний бузар авгайчуудийг хотоос зайлуулж байж гудам талбай цэвэршнэ түүцэн дотороо шээж баасан бузарууд тэгээд хэл амтай нь эд нар юмуу хуулийн хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Сэргэлэн Банди (59.153.115.163) 2025-12-27 16:25:40
Өнөөдөр их хурлын дарга чинь хэн юу хийх нь төрд хамаагүй зөвхөн хэлсэн бол ажлаа хийж болно гэдгийг хэлсэн биз дээ
Зочин (202.9.40.100) 2025-12-27 15:32:30
ТҮЦ-ЭРХЭЛЭГЧИД ГЭХ ГАРУУДАД ХУУЛЬ ҮҮЙЛЧИЛДЭГҮЙ ЮМУУ , ТҮЦ- ШТАХЖ ДАХИЖ ГХРЧ ИРЭХГҮЙ БОЛГОЖ ЯЛИЙН ЭДЛҮҮЛ . ДАВАРЦАН ГӨЛГҮҮДИЙН ТҮЦ- НЭРТЭЙ ЖОРЛОН ХЭРЭГ БАЙХГҮЙ ШАТАА
зочин (103.212.119.249) 2025-12-27 15:13:17
Энхбаяр заазуур шиг л аашлаад, гэмтнүүдийг гэсгээнэ барина хорино гээд байсан, одоо яасан. Бөв бөөрөнхий, ёстой өглөө хазаар, орой ташуур болсон аммьтан бна
Зочин (66.181.178.97) 2025-12-27 14:56:43
Энэ хүмүүсээ ажилтай орлоготой болгомоор бна энэ хжд чнь яаж амьдрххаа цчираа олохгүй балрч бга хүмүүс