Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Юүби кабын захирал монополоо хамгаалж үлдэх гээд дайраад байгаа юм биш үү
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 23 мин

Нийслэлээс такси үйлчилгээг стандарт нийцүүлэхээр хувийн хэвшилд 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгох асуудал сүүлчийн хоёр өдөр шуугиан болоод байна. Дээрх 20 тэрбум төгрөг нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гарах юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаар бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна.

Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй” гэсэн юм. Харин “UBcub” апплейкшнийг хөгжүүлэгч Н.Отгонбаяр үүнийг эсэргүүцэж буй. Дээрх асуудалтай холбогдуулан олон хүн байр сууриа илэрхийлж эхэллээ.

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “Нийслэл такси бааз байгуулахгүй, төрийн такси гэж байхгүй гээд байхад л мушгиад байх юм. Юуби кабын захирал нь монополоо хамгаалж үлдэх гээд дайраад байгаа юм бишүү. Угаасаа нийтлэг үйлчилгээ, үйлдвэрт зориулж хувийн хэвшилд төрөөс зээл олгож л байдаг. Барилгын материал, хүнсний үйлдвэрүүдэд сангаас зээл олгож байдаг. Зээлээр хувийн хэвшлийг дэмжье гэж байгаа нь ганц энэ удаа биш.

Эднийд зээл олгочихвол манайх дампуурах гээд байна гээд өрсөлдөгч компанийн захирал нь гарч ирээд хэрэлдээд байдаггүй биздээ. Хотод такси үйлчилгээнд шинэ тоглогч гарч ирвэл өрсөлдөөн үүсээд, харин ч үйлчилгээ нь сайжраад иргэдэд л амар баймаар юм. Одоогийн такси болоод байна, сайжрах шаардлагагүй гээд эсэргүүцээд байгаа юмуу ойлгохоо байлаа. Яг юуг нь эсэргүүцээд байгаа юм бэ. Хөгшин настай хүмүүс тэр юубикапын апп энэ тэрээр нь такси дуудаад байж чадахгүйшд. Хувийн хэвшил нь зээлээ аваад таксигаа хөгжүүлээд яваг. Төлж чадахгүй дампуурвал төр нь цагдаа сэргийлэхээрээ айлгаад буцаагаад л төлүүлчихэж чаддаг л юм байна лээ Хөгжлийн банк, энэ тэрийн жишээг харж байхад. Нээх мөнгө салхинд хийсгэх гээд байгаа юм харагдахгүй байна. Эсэргүүцээд байвал төсөвлөсөн мөнгө нь өөр юманд шилжээд, нэг бетон барилга болоод л явах байлгүй. Цагаа тулбал 20 тэрбум ганц жижгэвтэр барилга барих л мөнгө. Энэ мөнгөөр шинэ таксины стандарт нэвтэрчихвэл харин ч болж байна. 2000 цахилгаан такси орж ирлээ гэж бодьё. Ажлын байр алга болохгүй, адилхан 2000 монгол жолооч тэнд ажиллаж л таарна. Харин ч цахилгаан машин утаагүй, бензины хэрэглэхгүй амар” гэж өөрийн байрь сууриа илэрхийлжээ.

Халтуур хийгч, үйлчлүүлэгч 2 -ын дундаас ашиг хийдэг ашиг сонирхлын зөрчилтэй хүн миний орлого багасчихна гээд эсэргүүцэх нь аргагүй л дээ.

Бас Юуби кабын гүйцэтгэх захирал нь энэ төсөлтэй танилцаад, манайх тэдэн таксийг нь оруулж ирье гээд саналаа өгөөд л дэмжсэн л юм бн лээшд. Гэтэл хувьцаа эзэмшигч нь гэх Отгоо гэж нөхөр гарч ирээд би дэмжихгүй эсэргүүцэж бн гээд шал өөр юм яриад явах юм.

Ямар ч бсан таксины үйлчилгээ сайжрах ёстой. Өрсөлдөөн бий болох ёстой. Тэр юуби каб чинь цагаа тулхаар олддоггүй ч юм бн лээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.