Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, Хотын дарга Х.Нямбаатар нар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах үеэр “Юбикаб” компанийн захирал гэх н.Отгонбаяр хэмээх залуутай таарч сүүлийн үед олны анхаарлыг татаад буй таксины асуудлаар маргалдаад амжсан. Нийслэл 77 тэрбум төгрөгөөр такси үйлчилгээ эрхлэх гэж байна, хувийн хэвшлийнхэнтэй энэ салбарыг булаацалдаж байна гэж мэдээлж буйгаас болж тэд ийн маргалдсан юм. Гэвч нийслэлд ийм их мөнгө байхгүй гэдгийг нийслэлийн Засаг дарга удаа дараа мэдээлсэн. Мөн Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг ярьж байна” гэж тайлбарласаар байхад албаар мушгисаар байгаа нь энэ бүхний ард хэн нэгний өөр ашиг сонирхол байна уу гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь өчигдрийн шууд бичлэг дээр хэлсэнчлэн “Юбикаб” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь иргэн Отгонбаяр биш байна. Тус компанийн жинхэнэ эзэн Жамбалжамцын Оджаргал. Энэ бол та, бидний мэдэх М-Си-Эс группийн захирал мөн билээ. Энэ мэдээлэл “opendata” системд нээлттэй байна. Тэгвэл хотын даргыг огцруулъя гэж ярих хүртэл сэвж байгаа жинхэнэ зорилго юу гэх асуулт гарч ирэх нь. Хотын даргын эсрэг жагсана гэж байгаа нь өнөөх л М-Си-Эс группийн явуулга уу.


Холбоотой мэдээ
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 39 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
2025-12-25
-
2025-12-24
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 39 мин