ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЭД НИЙЦЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
2026-01-05

Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ.

📌Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

📌Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд нэн тустай юм.

📌Улсын II төв эмнэлэг Эд нийцлийн лабораторитой болсноор элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж байна.

📌Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна.

📌Эд нийцлийн лабораторитой болсноор гадаад руу зорьж эмчлүүлэх иргэдийн тоо буурч, цаг алдалгүй хагалгаа хийлгэх зэрэг олон эерэг талтай талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.