“Автобус II”-ийн захирал Э.Энхтөр ДОПИНГ ХЭРЭГЛЭЖ ҮЗҮҮРЛЭН ч цолоо хураалгасан Н.ӨСӨХБАЯРЫГ таван саяар ШАГНАЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 16 цаг 51 мин

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам бахдам сайхан болж, бага цолтнууд дээшээ том цол авсан наадам болсон. Тэр жилийнхээ заал танхим, бусад барилдаанд бяр хүч, ур ухаанаараа бусдаас илүү шалгарсан нэгэн үеийн хоёр идэрхэн хүчтэн түрүү үзүүрт шалгарт, Баянхонгорын Э.Батмагнай начин 9 даван түрүүлж “УЛСЫН АРСЛАН” цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найм даван үзүүрт үлдэж, “УЛСЫН ГАРДИ” цол хүртсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар шөвөгт шалгарсан 16 бөхөөс “ДОПИНГИЙН ШИЛЖИЛГЭЭ” авахад улсын наадмын үзүүрт үлдсэн Н.Өсөхбаяраас бүх цаг үед хориотой эмийн жагсаалтын эхэнд байдаг сэргээшийн төрлийн бодис их хэмжээгээр илэрсэн тогтоогдсон. Үүнийгээ ч Н.Өсөхбаяр хүлээн зөвшөөрсөн төдийгүй Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны салбар хорооноос түүний цолыг хурааж, давааг хүчингүй болгох шийдвэрээ Шадар сайдад уламжлан хүргэсэн.

Гэтэл цолоо хураалгаж, хуучин цол чимгээрээ барилдахаар болоод буй аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт “Зорчигч тээрэв хоёр” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр гэгч нөхөр 2025 оны 09 дүгээр сарын 30-нд үндэсний их баяр наадамд найм давж үзүүрлэсэн тул 5.000.000 сая төгрөгөөр урамшуулсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
1
1
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.21.108.16) 2026-01-08 19:58:05
Пизда