Нийтийн тээврийн салбар сэхээнд ороод удаж байгаа. Аль ч даргын үед хамгийн их хэл ам дагуулж, хамгийн ихээр ТАТААС АВЧ амь зогоодог, нийслэлийн ЭМЗЭГ САЛБАР. Х.Нямбаатар даргын үед овоо сэхэл авах нь гэтэл үгүй бололтой. Иргэд олноороо АВТОБУС ХҮЛЭЭН, идэр есийн жаварт даарч зогсох зуур “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын захирал С.БАТЗАЯА тэнд ЗУРГААН ХАНАТАЙ, сийлбэртэй МОНГОЛ ГЭР худалдан авч, түүндээ БИТҮҮ ЧАНАГЧИД ХОРХОГ ХИЙЖ ИДСЭН шиг суудаг бололтой! УЧИР НЬ:
БАРИМТ: 2025 оны 05 дугаар сарын 27-нд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын захирал С.БАТЗАЯА нь “ӨНӨ МОНГОЛ ГЭР” ХХК-ийн захирал Г.БАТЧИМЭГТЭЙ “Монгол гэр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 6 ханатай, сийлбэртэй, иж бүрэн гэрийг 8 сая 250 мянгаар, “Майга хөлтэй модон ширээ”-г 1 сая 980 мянган төгрөөр нийт 10 сая 230 мянган төгрөгөөр худалдан авчээ.
БАРИМТ: 2025 оны 06 дугаар сарын 30-нд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын захирал С.БАТЗАЯА, “ГЭГЭЭН БИЛЭГ ФЛОВЕР” ХХК-ийн захирал Б.ГАНСҮХТЭЙ худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмнө сард авсан монгол гэртээ ашиглахаар модон ширээ сандал, угаалтуур, гэрийн гол тогооны тавилга, ХОРХОГНЫ ТОМ БИТҮҮ ЧАНАГЧ, тогоо, зуух яндаг, тосгуур хайч, түлээний сав, гэрлийн утас, өндрийн гэрэл, олон залгуур тэргүүтнийг 6 сая 542 мянган төгрөгөөр худалдан авчээ.
Ингэхдээ 4 ширхэг модон ширээ, сандлыг 2 сая 200 мянгаар, ХОРХОГНЫ ТОМ БИТҮҮ ЧАНАГЧИЙГ 462 мянган төгрөгөөр тус тус тооцож 17 нэр төрлийн барааг авчээ.
БАРИМТ: 2025 оны 04 дүгээр сарын 03-нд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын захирал С.БАТЗАЯА, “Нарны буман гэрэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ГАНБААТАРТАЙ “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”- байгуулж “СЭЛБЭГ” гэх ангилалаар 2 сая 200 мянган төгрөгийн өртөг бүхий шинэ МОТОЦИКЛЬ худалдан авсан байна.
Эдгээрийн юунд, ямар зориулалтаар ашиглаж байгаа нь тодорхойгүй. Үр ашиггүй үрэлгэн зардал болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл нийтийн тээврийн автобус нь хүрэлэхгүй, гацаж түгжрээд нам зогсчиход ИРГЭД ИДЭР ЕСИЙН ХҮЙТЭНД хөлдөхийн наахнуур хацраа хайруулан, АВТОБУСАА ХАРУУЛДСААР зогсож байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин