Монгол улс 2025 оны жилийн эцсээр 3 сая 550 мянган иргэнтэй, 980 гаруй мянган өрхтэй гэсэн статистик мэдээллэл байна. 3,6 сая иргэний 1,1 сая нь хүүхэд бол 2,5 сая нь хөдөлмөрийн насны иргэд. Тэдгээрийн 80 орчим хувь ямар нэг зээлтэй, санхүүгийн хүндрэлтэй амьдардаг. Гурван хүн тутмын нэг нь ядуу, нэг нь ядуурлын ирмэгт тулсан хэмээн холбогдох байгууллагуудаас мэдээллээд буй.
Төрөөс иргэдийг санхүүгийн мэдлэгтэй болгох, мөнгө угаах болон террозимтой тэмцэх, банк бус болон бусад санхүүтэй холбоотой мэргэжлийн байгууллагуудыг бодлогоор хангах, чиглүүлэл чиг үүрэгтэй “Санхүүгийн зохицуулах хороо” гэгч нэгэн том байгууллага бий. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажлаа тайлагнах зэрэг үүрэг хүлээдэг УИХ-ын шууд удирдлагын байгууллага.
Гэвч СҮРДЭМ НЭРТЭЙ, том логотой, тусдаа оффистой энэ байгууллага иргэд рүү чиглэсэн ямар сургалт, судалгаа, мэдээлэл явуулдаг нь тийм ч тодорхой бус бөгөөд цөөн хэдэн компанийн хүрээнд л ажилладаг бололтой. Сахил хүртээд шал ордов гэгчээр даргаа солиод ч үйл ажиллагаа нь дээрдсэнгүй.
Татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа томилолтод явсан дарга нар, гаднаас сургагч багш залж авчирсан мэргэжилтнүүд л байдаг бололтой. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ЦОГТГЭРЭЛ 2025 оны 12 дугаар сарын 03-нд “сургалт зохион байгуулах, гэрээ байгуулж, зардал гаргах” тухай А/124 тоот тушаал гаргаж 18 сая 692 мянган төгрөгийг зарцуулжээ.
Ингэхдээ 5 сая 625 мянган төгрөгөөр цай, кофены багц авсан бол 1 сая 350 мянган төгрөгөөр ус, 161 мянган төгрөгөөр бензин шатахуун авсан, сургагч багшийн онгоцны тийзэд 6 сая 623 мянган төгрөг, зочид буудалд 2 сая 863 мянган төгрөг, зам хоногийн зардалд 1 сая 68 мянган төгрөг байхаар тусгасан байна.
2025 оны 12 дугаар сарын 09-нд болсон уг сургалтад ашиглах техник хэрэгсэлд зориулж 15 сая 404 мянган төгрөгийг төсөвлөж, үржээ. Сургалт нь Санхүүгийн зохицуулах хорооны 402 тоот хурлын зааланд болсон. Сургагч багш нь Малайз улсын Төв банкны мөнгө угаах болон террозимзийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн Мүн Чой Ван гэх багшийг урьж авчирсан байна.
Түүнээс гадна 2025 оны 05 дугаар сард Төрийн ордонд болсон нэгэн арга хэмжээнд уригдан оролцсон зочдын “КОФЕНЫ ЗАРДЛЫГ” байгууллагынхаа төсвөөс гаргажээ. “Монгол дарханы уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулганы хүрээнд “Кафейна хаус” ХК-иас 19 сая 800 мянган төгрөгөөр “КОФЕ” авч зочдыг дайлсан төлбөрөө 2025 оны 11 дүгээр сард шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
4 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин