Х.НЯМБААТАР: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
21 цаг 4 мин

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргасан. Харин 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.