Монгол Улсын Ерөнхий Сайд 2025 оны 12 сарын 01-ны өдөр ДЦС 4 ТӨХК-д ажиллах үеэрээ Станцын гаднах нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх 30 хоногт хүргэх үүрэг даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар ДЦС 4 ТӨХК-ийн гадна 12 хоногийн, ДЦС 3 ТӨХК-ийн гадна 12 хоногийн нөөцтөй болж Эрчим хүчний яамны журманд заасан заавал байлгах 15 хоногийн нөөцөөс бага болж Улаанбаатар хотын өвөлжилтөд ноцтой эрсдэл учирлаа.
Станцуудын гаднах нөөц багассан шалтгаан нь Багануур ХК-ийн шинээр томилогдсон удирдлагууд уурхайн ашиглалтын томоохон хүндрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, мэдээ мэдээллийг нуун дарагдуулж байгаатай шууд холбоотой байна. Тухайлбал Багануур ХК-ийн Уулын 2-р хэсэгт 2025 оны 9 сард томоохон хагарал болж байхад нуун дарагдуулж арга хэмжээ аваагүйгээс 2025 оны 11 сараас эхлэн дахин томоохон хагарал үүсэж ХӨРСНИЙ ГУЛСАЛТ үүсэн нүүрсний олборлолт явуулахад маш их эрсдэлтэй байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмуудыг зөрчиж гулсалтын доор техникүүд ажиллуулж ажилтны амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна.
Мөн Уулын 1-р хэсэгт нь томоохон хагарал үүссэнийг нуун дарагдуулсаар өнөөдрийг хүрчээ. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Отгонболд нь өөрөө Rolex брендийн 25 мянган долларын үнэтэй цагаар гангардаг ч ажилтнуудаа хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан техникээр хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчин ажиллуулсаар байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин