ХЭМХЭРЧ унасан, БАЛСГАС шиг барилгыг засах ёстой М.ЭНХБОЛДЫН ХУЛАН төлөөлөгч татвар төлөгчдийн мөнгөөр ТАНСАГ ОФФИСТ тухлаж сууна!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 3 мин

УИХ-ын дарга асан М.ЭНХБОЛДЫН охин Хулан Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон. Улмаар барьцаа ахиулж “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэгэн.

“Улаанбаатар спорт менежмент” ХК –г Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тухайн үеийн хотын дарга Су.Батболд, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын гүйцэтгэх ажлын хүрээнд “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд спорт цогцолборыг барих ажлыг 2017 оноос эхлэн төлөвлөсөн. Ийнхүү тус наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд НИТХ-аас 65 дугаар тогтоол гаргаж байгуулсан.  Гэсэн ч “Зүүн Азийн залуучуудын наадам” нь аль хэдийн болоод өнгөрчихсөн, Монгол улс бүтээн байгуулалтгүй, нурсан балгастай л үлдсэн.

Улсын төсвийн 12 тэрбум хөрөнгө ийнхүү БАЛГАС БОЛООД үлдсэн. Харин цаасан дээрх компанийг нь М.Энхболдын охин Хулан удирддаг. Бидний олсон баттай баримтаас үзвэл сарын 13 сая 300 мянга, жилийн хугацаанд 79 сая 800 мянган төгрөгийн түрээстэй ТАНСАГ ОФФИСТ тухлан суудаг. “Олон улсын хүүхэд залуучуудын наадам”-ын бэлтгэл ажлыг хангах үеэр авсан 2,6 тэрбумын хөрөнгө, эд хогшилыг хариуцдаг.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.