С.БЯМБАЦОГТ: ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ АЙМАГ НИЙСЛЭЛ ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТАЙГАА НЭГ БАГ БОЛЖ ХАМТРАН АЖИЛЛАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 52 мин

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.01.12/ аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2026-2030 оны “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” 5 жилийн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Сайд С.Бямбацогт хэлэхдээ

Төрийн болон орон нутгийн өмчийг шилэн болгож олон нийтийн хяналтад оруулах, Хувийн хэвшлийн бизнесийн эрх чөлөөг дэмжих, Иргэдийнхээ газрын эзэн болох, газар өмчлөх, эзэмших асуудлыг шийдэх эрхийг орон нутагт өгөх, Нутаг орныхоо эзэн болж өөрөө өөртөө ажлын байр бий болгож буй малчдадаа өвөлжөө хаваржаа, амьдрах сууцаа барихад зориулж 1 ГА ГАЗАР, малын хадлан тэжээлээ тарьж буянт малынхаа өгөөж шимийг нэмэгдүүлж ган зудыг эрсдэл багатай давахад нь зориулж 5 ГА ХҮРТЭЛ ГАЗАР ОЛГОХ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.