Засгийн газраас хэмнэлтийн хуулиа ягштал биелүүл гэсэн чиглэлийг бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн оролцоот үйлдвэрүүдэд даалгасан.
Түүнчлэн 2025 оны сүүлчээр төсвийн орлого тасарч аж ахуй нэгжүүдийн дансыг хаах хатуу арга хэмжээ авав. Бүх шатны төрийн байгууллагууд төсвөө татуулчихсан гээд элдэв гүйлгээ гаргахыг хязгаарлаж байв. Гэтэл гай газар доороос, гахай модон дундаас гэгчээр иргэдэд мөнгөгүй, төсөвгүй гэж хаалгаа барьж, адвараа цоожилсон орон нутгийнхан төсвийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмөгөөрөө жиргэжээ.
Үүний нэг томоохон жишээ бол Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр болон ИТХ-ын ажлын албаны дарга Б.Батсугир нар “үгсэн хуувилдаж” төсвийн хөрөнгөөр АВТОЗОГСООЛ худалдан авчээ. Түүнчлэн аймгийн ИТХ нь дэргэдээ “чөлөөт бөхийн дэвжээ” байгуулахаар болж, бөхийн дэвжээ худалдан авахад 8.8 сая төгрөг зарлагадсан байна.
Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгаж, цөөлж, орон тоо, төсвийг хэмнэнэ, төр дэргэдээ бизнес эрхлэж болохгүй хэмээн Засгийн газар дээгүүрээ яриад байдагч орон нутгийн хурган дарга эрх мэдлээ урвуулан хэрэгжүүлж ХУВЬДАА АВТОЗОГСООЛ авчихсан юм биш биз дээ, арай!
Холбоотой мэдээ
-
1 цаг 31 мин
-
21 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 08 цаг 35 мин
-
2026-01-09
-
Уржигдар 08 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
21 цаг 19 мин