Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Jaap van Hierden-ийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ноён Jaap van Hierden 2025 оноос хэрэгжиж эхэлсэн, 14–18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах зорилготой “1,000 Хиймэл оюуны элч” санаачилгыг цаашид дэмжин ажиллахад НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) бэлэн байгаагаа илэрхийллээ. Дээрх санаачилгыг Монгол Улсын дижитал шилжилтийн залуучуудын чиглэл дэх тэргүүлэх (flagship) хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүллээ.
Түүнчлэн НҮБ-ын Монгол дахь Нэгдсэн Үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хот, хөдөөгийн ялгааг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хамрагдахуйц дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14