Өмнөговь аймаг болон Мандах Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой Нягтлан бодох бүртгэлийн эчнээ сургалтын төгсөлтийн баяр, диплом гардуулах ёслол боллоо. Төгсөлтийн арга хэмжээнд Мандах Их Сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, профессор Г. Нанжид, доктор профессор, дэд профессор, эрдэмтэн багш нар, аймгийн удирдлагууд оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.

Аймгийн хэмжээнд дутагдалтай байсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийг орон нутгийн иргэдээс бэлтгэж, ажлын байраар хангах бодлогын хүрээнд хэрэгжсэн уг сургалтыг энэ жил 35 суралцагч амжилттай дүүргэж, нягтлан бодогчийн дипломоо гардан авлаа. Төгсөгчид ёслолын үеэр мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг чанд сахин ажиллахаа илэрхийлэн, нягтлан бодогчийн тангараг өргөж, орон нутагтаа дээд боловсрол эзэмшиж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлснээр аймгийн эдийн засаг, бизнесийн орчинд санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулан ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
-
3 цаг 47 мин
-
2026-01-15
-
2026-01-14