Н.УЧРАЛ: Иргэнээ төрийн хүнд суртлаас ЧӨЛӨӨЛНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 16 мин

УИХ-ын дарга Н.УЧРАЛ Дорнод аймгаас орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлж байна. Тэрбээр "Чөлөөлье" аяныхаа талаар иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож, төрийн хууль тогтоох ажиллагаанд тусгахаар зорьж яваа билээ. 

Дорнод аймгийн иргэд, хөдөлмөрчид "Амин зуулгаа аваад явъя гэж байгаа иргэндээ төр гавъяа байгуулж гийгүүлдэггүй юм гэхэд гай бүү болооч, Өөрийгөө, өрх бүлээ тэжээе гэхээр есөн шидийн бичиг цаас нэхэж, ийш тийш явуулж, хүнд сурталдахаа л больчих" гэх зэргээр санаа бодлоо илэрхийлжээ. 

#Чөлөөлье санаачилга бол хийе бүтээе гэсэн хүний хүслийг хүнд суртлаас чөлөөлөх ажил. Чөлөөлье санаачилга бол амьдралаа өөд татъя, ашиг орлоготой байя гэсэн иргэнд тулгадаг элдэв бичиг цаасны гох дэгээг тайлах төлөвлөгөө.

Иргэнээ хүнд суртлаас #Чөлөөлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.