Ард түмнээ МӨСӨН дээр МӨЛХҮҮЛДЭГ Дарханы АЗАА, ТУЛГАА хоёр 100 саяар НОХОЙ БУУДАХААР болжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 29 мин

Алим модноосоо хол унадаггүй гэдэг. Дарханы ард түмний БУРХАН МЭТ ШҮТДЭГ Б.Азжаргал дарга харамсалтай нь ард түмнээ АЗ ЖАРГАЛТАЙ амьдруулж чадахгүй, залуучуудыг мөсөн коток болсон зам дээр гулгуулж, ахмадыг нь мөлхүүлж байгаа нь саяхан олон нийтийн сүлжээгээр ил болов. Даравч далдайна, булавч бултайна гэдэг нь тэр.

Аймгийн Засаг даргын баруун гарын цэрэг нь буюу Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа гэгч нөхөр бий. Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нь тус сумыг хоёр дахь удаагаа удирдаж байгаа бөгөөд түүний өмнө Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ засаглаж байсан. 2024 оны 10 сарын 31-нд Т.ТУЛГААГ Дархан сумын даргаар томилж тамгыг нь гардуулан өгч байв. Дарга даамлуудад долгинуур, ард түмэнд АРААТНЫ ХААН шиг авиртай эр. Дархан сумынхаа ЦАС МӨСИЙГ арилгаж чадахгүй мөртлөө улстөрөөр өвчилсөн нэгэн. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг сумдаа “ХААН” мэт авирладаг дээрэнгүй нэгэн гэж нутгийнхан нь ая муутай байдаг.

Дарханы түмнийг хөхөө өвлийн хүйтэнд МӨСӨН ДЭЭР мөлхүүлдэг АЗАА, ТУЛГАА хоёр 100 сая төгрөгөөр НОХОЙ БУУДАЖ ХОРООХ төлөвлөгөө гаргаж, тендер зарлаад амжиж. Тодруулбал, 2026 оны 01 сарын 19-нд “Нохой устгал” гэх утгатай 100 сая төгрөгийн тендер зарласан байна. Тендерийн баримт бичгээс үзвэл өөрийн эзэмшлийн галт зэвсэгтэй, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй байна гэж заажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.