ИНҮТ: НИСЭХ БУУДЛУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ӨӨРИЙН ХАРЬЯА НЭГЖҮҮДИЙН 2025 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Үйл явдал
/
2025-12-18

Тус тайлангийн хурлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг, тус газрын дарга Б.Ганбаатар, Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Цогням, Нисэх буудлын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Гантулга нар сонсож үнэлэлт, дүгнэлт өгч байна.

Харьяа алба, нэгжүүд 2025 онд чиг үүргийнхээ хүрээнд ИНД-ийн гэрчилгээжүүлэлт, нисэх буудал, аэродромын үйлчилгээ, иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ, хяналт баталгаажуулалт, дэд бүтцийн ашиглалт, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэн, салбарын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж олон улсын нислэгийг орон нутагт хүлээн авах ажлыг амжилттай сэргээн, зарим нисэх буудлын аэродром, гэрэл суултын системийг шинэчлэн, аэродромын байршлын судалгаа, ашиглалтын үнэлгээг хийж гүйцэтгэн, олон улсын стандартын дагуу гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангаж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, онцгой нөхцөлийн төлөвлөгөөний бэлэн байдлын сургуулилтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулан ажилласан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.