Г.ЗАНДАНШАТАР: ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ БҮР МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ ДЭМЖИЖ, АЖЛЫН БАЙР ХАДГАЛЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ УРАГШЛУУЛЖ БАЙДАГ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 11 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу- 2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. “Амар байна уу?” үзэсгэлэн худалдаа үргэлжлэх нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж нийслэлийн удирдлагууд танилцууллаа.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн махны үнийг тогтворжуулах чиглэлийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт шинэ махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Үхрийн мах кг нь 15.000 төгрөг, хонины мах кг нь 13.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт их байна.

Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь үндэсний эдийн засгийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Иймд иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол брэндээ сонгон худалдан авч, эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар уриаллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.